Хасарваань жимс нь супер хоолонд багтдаггүй ч маш олон төрлийн ашиг тустай байдаг. Эрүүл мэндэд тустай эерэг талуудтайгаас гадна чихэрлэг сайхан амттай учраас яагаад өдөр тутамд хэрэглэж болохгүй гэж! Хэрвээ та өдөр бүр 3 ширхэг хасарваань идвэл дараах өөрчлөлтүүдийг бие дээрээ ажиглаж, таны бие өөрт тань талархана гэдэгт итгэлтэй байна.


1.Ясыг бэхжүүлж, сийрэгжилтээс хамгаалдаг


Хойд Дакота мужийн их сургуулийн профессор Жули Г.Робинсоны хэлснээр хасарваань жимс нь бор агуулдаг ба ясны эрүүл мэндэд тустай гэнэ. Өөр нэг судалгаагаар уг жимс нь мөн фосфор, кали, кальци, магни зэрэг эрдэсүүдийг агуулдаг ба ясыг бэхжүүлж, ясны сийрэгжилтээс хамгаалдаг аж.


2. Хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сайжруулдаг

Бидний хоол боловсруулах системийн зөв ажиллагаанд ислэг маш чухал үүрэгтэй бөгөөд хасарваань нь өндөр хэмжээний ислэг агуулдаг байна. Ислэг нь өтгөн хатахаас сэргийлж, гэдэсний тогтмол гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмждэг. Их Британийн хоол хүнсний сэтгүүлд гарсан судалгаагаар тогтмол хасарваань хэрэглэдэг хүмүүсийн хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагаа, хасарваанв хэрэглэдэггүй хүмүүсээс илүү сайн байсан нь ажиглагджээ.


3. Стресс болон сэтгэл гутралаас ангижирахад тусалдаг

Хасарваань жимс нь B6 агуулдаг. Энэ нь бие махбодид серотонин ба норепинефринийг бий болгоход тусалдаг. Серотонин хүмүүсийн сэтгэл зүйг зохицуулдаг бол норепинефрин нь стресстэй тэмцдэг. Үүнээс гадна B6-ийн дутагдал нь сэтгэл зүйн хямралтай холбоотой байдаг. Тиймээс нэмэлт B6 нь бие мах бодиос гадна сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал үүрэгтэй.


4. Эрч хүчийг нэмэгдүүлнэ


Олон төрлийн амин дэм, витамин, антиоксидантаар баялаг учраас фруктос, глюкоз мэт чихрийн адил эрч хүчээр хангадаг. Мөн эрдэс бодисыг нэмэгдүүлэхээс гадна хүчний спортоор хичээллэсний дараа идэх нь эрдэс бодисыг нөхөн сэргээхэд тусална.


5. Зүрхний өвчнөөс сэргийлдэг


Судалгаанаас харахад калиар баялаг учраас цусны даралтыг бууруулж, цус харвах эрсдэлийг бууруулдаг.


6. Жингээ хасахад тусалдаг


Их хэмжээни антиоксидант агуулдаг учраас бие мах бодиос хортой бодисыг гадагшлуулж, хоол боловсруулалтыг дэмжин, бодисын солилцоог нэмэгдүүлсэнээр илүүдэл жингээ хасахад нэмэр болдог байна.



Эх сурвалж: brightside.me