Б.Баясгалан
06 сарын 11, 2020
Улсын Онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар АНУ-д хүмүүнлэгийн тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.
Энэ талаар тус комиссын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин "Монгол Улсын Засгийн газраас АНУ-д нэг сая долларын тусламж үзүүлэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тус улсын коронавирусийн голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдад хамгаалах хэрэгсэл бүхий хувцасыг хүргэнэ. АНУ-ын тал ийм тусламж авна гэсэн.
Зургаадугаар сарын 21-ны өдөр манай улсаас нэг сая долларын үнэ бүхий хамгаалах хувцас, хэрэгслийг АНУ-д хүргэж өгөх онгоц ниснэ. Тусгай үүргийн тус онгоц эргэж ирэхдээ АНУ-ын Сиатль хотоос эх орондоо ирэх хүсэлт гаргасан 260 иргэнээ татан авахаар боллоо" хэмээлээ.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.