2018, Есдүгээр сарын 13, Пүрэв гарагийн онцлох үйл явдал

1. Цалинг үе шаттай нэмэх асуудлыг зөвшилцөж, ажил хаялтыг яаралтай зогсоохыг хүслээ

ХНХ-ын сайд С.Чинзориг, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нар өчигдөр Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Багш нарын ажил хаялтыг зохион байгуулах ажлын хэсгийн төлөөлөлтэй уулзаж, цалин нэмэх асуудлаар тавьсан шаардлагын хариуг өглөө. Үргэлжлүүлж унших


2. Фэйсбүүк компанитай шууд харилцаж, цахим гэмт хэрэгтэй тэмцэхээр боллоо

Харилцаа холбооны зохицуулах хорооны урилгаар Фэйсбүүк компанийн төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногт манай улсад ирж ажилласан. Энэ ажлын үр дүнгийн талаар Цагдаагийн ерөнхий газар болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөөдөр хамтран мэдээлэл хийлээ. Үргэлжлүүлж унших


3. Маргааш "Үндэсний номын баяр" эхэлнэ

Ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд дурлан нөхөрлүүлэх ном унших хөдөлгөөнийг дэмжих зорилгоор “Үндэсний номын баяр 2018”-ыг есдүгээр сарын 14-15-ны өдрүүдэд улс орон даяар нэгдсэн төлөвлөгөөгөөр 100 гаруй арга хэмжээг “Ном бол таны гарт барих мөрөөдөл юм. Мөрөөдлийнхөө төлөө...” уриан дор зохион байгуулах гэж байна. Үргэлжлүүлж унших


4. Дорнын эдийн засгийн чуулганд оролцогчид 175 гэрээ, хэлэлцээр байгуулжээ

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн дөрөвдүгээр чуулга уулзалтад оролцогчид 42.07 тэрбум долларын өртөг бүхий 175 гэрээ, хэлэлцээр байгуулсан байна гэж ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч, Алс Дорнодын бүс нутгийн асуудал хариуцсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхт төлөөлөгч Юрий Трутнев мэдэгдэв. Үргэлжлүүлж унших


5. Хамгийн их хүлээлт үүсгэсэн IPHONE-ны шинэ загварууд

Шөнө болсон Apple-ийн нээлтийн арга хэмжээгээр 3 төрлийн Iphone гар утас, мөн ухаалаг цаг Apple Watch 4–ийг танилцууллаа. Уг нээлтийн арга хэмжээ хүртэл энэхүү бүтээгдэхүүнүүдийн талаар таамаглал дэвшүүлж, хүмүүст маш их хүлээлт үүсгэсэн. Apple компаний гүйцэтгэх захирал Тим Күүк, Apple парк кампус дахь Стив Жобс театрт шинэ бүтээгдэхүүний талаар тайзан дээр илтгэл тавьжээ. Үргэлжлүүлж унших