ӨГЛӨӨНИЙ МЭНД: Өчигдрөөс онцолж байна

peak.mn
09 сарын 20, 2018

2018, Есдүгээр сарын 19, Лхагва гарагийн онцлох үйл явдал

1. ФОТО: Төв талбайд 4000 гаруй нээлттэй ажлын байр зарлагдаад байна

“Нэг өрх-Нэг ажлын байр” хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн нэгдсэн өдөрлөгийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар болон Эйч ар клуб хамтран Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна. Үргэлжлүүлж унших


2. ТАНИЛЦ: “Автомашингүй өдөр” автобус хэрхэн үйлчлэх вэ?

Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ сарын 22-ны бямба гарагт 07:00-17:00 цагийн хооронд “АВТОМАШИНГҮЙ ӨДӨР”-ийг зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

“Авто машингүй өдөр”-ийг зохион байгуулах үйл ажиллагааны хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөөний Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 340 тээврийн хэрэгслийн чиглэл, замналд өөрчлөлт орно. Үргэлжлүүлж унших


3. С.Амарсайхан: Төрийн албаны машины дугаарын өнгийг өөрчлөх хэрэгтэй

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан тогтоолын ажлын явцын талаар хэлэлцэх автозогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх, иргэдээс зөрчлийн мэдээ авдаг болох талаар өнөөдөр танилцууллаа. 

Иргэд, жолооч нарын зам дээр өнгөрүүлэх хугацааг багасгахын тулд гэрлэн дохионы зохицуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж ажлын хэсгийнхэн үзэж буй. Үргэлжлүүлж унших


4. 3 сарын дотор 280 хүний амь аварсан завьт эргүүлийнхэн буулаа

НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг  2018 оны зургадугаар  сарын 10-наас есдүгээр сарын 10-ны хооронд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэлх Туул голд зохион байгууллаа. Үргэлжлүүлж унших


5. Японы тэрбумтаныг SpaceX сар луу нисгэнэ

Өнөөдөр SpaceX-ийн гүйцэтгэх захирал Элон Маск Японы тэрбумтан, Зозотауны үүсгэн байгуулагч, Японы хамгийн том онлайн хувцасны борлуулагч болох Юүсакү Мезава нь тус компаний сар луу нисгэх анхны хувийн зорчигч болох гэж байгаа тухай мэдэгдлээ. Тэрээр SpaceX-ийн ирээдүйн асар том пуужин, Big Falcon Rocket (BFR )-аар 2023 он гэхэд аялалаа эхлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тэрээр артистуудыг хамт нисэхийг хүссэн ба энэхүү аялалаа #dearMoon нэртэй төсөл болгоно гэж төлөвлөж байна. Үргэлжлүүлж унших




Холбоотой сэдвүүд

мэдээ мэдээлэл

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.