УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийг энэ сарын 25-наас мөрдөхөөр баталлаа

Б.Баясгалан
01 сарын 18, 2019

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлав.

Хуралдааны төгсгөлд тус хуулийн төслийг бүхэлд нь батлая гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад чуулганы хуралдаанд оролцсон 49 гишүүний 43 нь буюу 87.8 хувь нь дэмжиж, баталлаа.

Ингэснээр тус хуулийг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдрөөс мөрдөж эхлэх юм.

Ерөнхийлөгч өөрийн өргөн мэдүүлсэн хуулийг нь батласнаас хойш 5 хоногийн дотор эргүүлэн татах эрхтэй ч Ерөнхийлөгч уг хуулийн төслөө эргүүлэн татахгүй гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр мэдэгдсэн.


Холбоотой сэдвүүд

уих чуулган

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.