УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хаалтаа хийнэ

Б.Баясгалан
03 сарын 26, 2019

Энэ сарын 18-нд эхэлсэн УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр хуралдаад. хаалтаа хийнэ.

Өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцэх товтой. Үүнд

  • Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 01 дүгээр дүгнэлт; 
  • Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх тухай асуудал;
  • Авилгатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудал зэргийг тус тус хэлэлцэн шийдвэрлээд чуулган хаагдана.

Гэвч өнөөдөр Улсын ерөнхий прокурорын орлогч болон АТГ-ын дарга, дэд даргын томилгоог хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байна. Учир нь өчигдөр УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн ноцтой хэргийн учир, шалтгааныг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгаа тул эдгээр асуудлыг хойшлуулах нь зүйтэй. Ерөнхийлөгч Х.Баттулгаас АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан тул томилгоог хийх шаардлагатай гэсэн албан бичгийг УИХ-д ирүүлсэн. Гэвч бүрэн эрхийн хугацаа нь хараахан дуусаагүй буй юм байна. Энэ асуудлаар одоо Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүссэн байгаа. Тиймээс энэ нь яаралтай хэлэлцэх асуудал биш гэдэг шийдвэр гаргасан гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.