УИХ-ын эмэгтэй гишүүд өчигдөр "Монгол Улсын иргэдийн хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар" асуулга тавилаа.

Тус асуулгад:

Монгол Улсын хувьд 2017 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж, энэ нь нийт нас баралтын шалтгааны 2 дугаарт орж байна. 2017 оны статистикаар жилд 6000 хүн шинээр оношлогдож, 18 мянган хүн хорт хавдартай гэдэг оноштойгоор эмчлэгдэж, хянагдаж байгаагаас жилд 4000 хүн нас барж байна. Хорт хавдрын өвчлөлийн 75 гаруй хувийг элэг, ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолойн хавдар эзэлж, элэг, ходоодны хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид тэргүүлж байгаа нь харамсалтай байна.

Иймд хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар, цаашид сайжруулахад анхааран ажиллах үүднээс дараах асуултуудад хариулт ирүүлэхийг хүсье" гэжээ.


Ерөнхий сайдад тавьсан асуулгыг бүрэн эхээр нь хүргэж байна.