УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонголоо.

Уг асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо чуулганы өмнө хуралдаж, тус дэд хорооны даргаар Б.Бат-Эрдэнийг томилох МАН-ын бүлгийн саналыг бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулсан. Улмаар Байнгын хорооны гишүүдийн олонх дэмжиж, чуулганаар хэлэлцэхээр шилжүүлсэн.

Үргэлжлүүлэн тус томилгоог чуулганаар хэлэлцэн УИХ-ын гишүүдийн олонх дэмжиж, Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргаар сонголоо.

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн С.Бямбацогт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга болсон тул Дэд хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан байна. 

Энэ хүсэлтийн дагуу түүнийг чөлөөлж, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлэн, сонгов.