МАНАН  дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл хөдөлгөөний санаачлагч УИХ-ын гишүүн Л.Болд, Ж. Батзандан нарын байгуулсан  “Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д УИХ-ын гишүүн С.Жавхлан нэгдэхээр болжээ.

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Өнгөрсөн хугацаанд надад иргэдийн олон санал ирсэн. Шударга зөв хүмүүстэйгээ нэгдээч, ганцаардаж явааг чинь ойлгож байна гэж хэлдэг байсан. Үнэндээ ч ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй гэдгийг биеэр мэдэрлээ. Улс төрд ганцаардал гэдэг маш хэцүү зүйл байдаг юм байна. Надад энэ саналыг УИХ-ын гишүүн Л.Болд, Ж. Батзандан удаа дараа тавьсан. Би маш их бодож, ажигласан. Эцэст нь тулгын гурван чулуу шиг хамтдаа, гар сэтгэл нийлэн үнэний төлөө зүтгэхээр шийдлээ.