Өнөөдөр Төрийн ордонд Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын их хурал болж өнгөрлөө.  Тус хурлаа намын дүрмээ баталж, намын даргаа сонголоо.

Их хурлын төлөөлөгчдийн олонхийн саналаар ШИНЭ намын даргаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан сонгогдсон байна. 

“Шударга иргэдийн нэгдсэн эвсэл”-д нэгдэхээр 68.000 иргэний гарын үсэг цуглараад байгаа намын хатуу харьяалалгүй гэдгээрээ тус хүчин онцлог билээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан гажуудсан Ардчиллыг засч залруулан, үндэсний эрх ашиг, шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг нийгмийг бүтээхийн төлөө дуу хоолойгоо хүргэнэ хэмээн намын гишүүддээ амласан байна.