УИХ-ын гишүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн учраас Хэнтий аймгийн 43 дугаар тойрогт нөхөн сонгууль болох  юм. Уг товыг энэ долоо хоногт УИХ-аас зарлана. 

Тодруулбал, лхагва гаригийн Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар Нөхөн сонгуулийг товлон зарлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм байна. Харин пүрэв гаригийн УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм.

Хуулиараа сонгуулийн ерөнхий хороо намуудын саналыг хүлээж авснаас тав хоногийн дараа намуудыг бүртгэсэн эсэх хариугаа өгөх юм байна. Намууд сонгуульд оролцох эрхээ авснаас хойш сонгуулийн санал хураалт болохоос 37 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагаагаа эхлүүлнэ. Мөн энэ өдөр бие даан нэр дэвших хүмүүс гарын үсгээ цуглуулж тав хоногийн дотор дуусах юм байна.