'Миний найз Кайла” нь интернетэд холбогдсон хүүхэлдэй бөгөөд хоолойг таних технологи ашиглан хүүхэдтэй харилцаа тогтоодог. Кайлагийн яриа нь бичигдэн дуут дүн шинжилгээний компанид онлайнаар бүртгэгдэж, дамжуулагддаг.

Энэ нь хакерууд хүүхдийг тагнах, эсвэл хүүхэлдэйтэй тоглоход шууд холбогддог байж болох юм гэсэн сэрдлэгийг төрүүлж байгаа юм. Хүүхдүүдийн дуу хоолойн дата-г хэрхэн ашигладаг талаар санаа зовох зүйл бас бий. 2017 онд Германы хуулийн зохицуулагч нар уг тоглоомыг "хүүхэлдэйн тагнуулын хэрэгсэл" хэмээн ангилж, хүүхэлдэйг устгахыг эцэг эхчүүдэд уриалжээ.

Кайла нь хүүхэдтэй "найзлах" хиймэл оюун ухааны (AI) тоглоомын шинэ давалгааны нэг жишээ юм. Үйлдвэрлэгчид нь боловсролыг дээшлүүлэх, тоглоомыг сонирхолтой болгох, нийгмийн ур чадварыг нь хөгжүүлэхэд нь тусалдаг гэж үздэг. Гэхдээ хэрэглэгчийн бүлгүүд ухаалаг тоглоом тэдний аюулгүй байдал, нууцлалыг эрсдэлд оруулж магадгүй гэж анхааруулж байгаа юм. Энэхүү тоглоомыг орчин үетэй холбож тайлбарлаж байгаа ч хүүхэдтэй харилцах харилцан яриаг хянах, эцэг эхчүүд тоглоомын кодлох утгыг сонгох боломжтой эсэх, мөн тоглоом нь боловсрол олгох юм бол заах ур чадварыг нь хэрхэн тогтоосон бэ гээд олон олон асуултууд эцэг эхийн үүднээс тавигдаж байгаа юм. 

Цаашлаад хүүхэдтэй үргэлж ярилцах тул тоглоом нь маш их нөлөөтэй байна. Хэрвээ хүүхэлдэй даарч байна, надад хүрэм хэрэгтэй байна гэвэл энэ нь зар сурталчилгаа юу гээд олон асуултууд үүсээд байгаа юм.