Канадын  МакГилл их сургуулийн судлаачпын эрхлэн гаргадаг “Компьютер ба хүний зан төлөв (Computers in Human Behavior)” сар тутмын сэтгүүлд ухаалаг утас хэрэглэгчдийн дунд хийсэн хэрэглээний хэв маягийн судалгааны дүнг танилцууллаа.

Ухаалаг утасны донтолт хамгийн өндөр байгаа улс орнуудын жагсаалтыг Хятад улсын тэргүүлж, Саудын Араб, Малайз, Бразил, Өмнөд Солонгос зэрэг орнууд удаалсан байна. 

Харин Япон 15, Их Британи 16, АНУ 17-д жагсчээ. Герман хамгийн бага донтолттой улсаар шалгарсан байна. 

Судалгаанд 15-35 насныхан хамрагдсан ба дундаж нас 28 байжээ. Үүний 60 хувь нь эмэгтэйчүүд байв.

Ухаалаг гар утасны донтолтын хэмжүүр (SAS) дээр үндэслэн судалгааны баг өмнө хийгдсэн залуучуудын ухаалаг гар утасны хэрэглээний хэв маягийн талаархи 81 судалгааны баримт бичгийг судлан нэгтгэсэн байна. 

SAS бол ухаалаг утасны донтолтыг тодорхойлох хамгийн өргөн хэрэглэгддэг хэмжүүр юм.

Судлаачид улс орнуудын ухаалаг гар утасны донтолтыг 10-аас 60 хүртэл оноогоор дүгнэсэн ба БНХАУ 36 оноогоор нэгдүгээр байрт орсон аж. 

Канад 31.11 оноогоор 7-р байрт орж, 26.68 оноогоор 18-р байранд АНУ жагсчээ.

Судалгааны үр дүнд ухаалаг утасны хэрэглээ 2014-2020 онуудад дэлхий даяар маш эрчимжсэн. Энэ хандлага цаашид ч үргэлжилж сэтгэл зүйд нөлөөлөх төлөвтэй байгаа хэмээн судлаачид таамаглаад байна.