Бидний яриаг хэн нэгэн буруугаар ойлгох тохиолдолтой бид бүгд учирч байсан. Энгийн юм шиг болов чиг эдгээр өгүүлбэр нь сөрөг үр дагаварт хүргэдэг. Яг л хэн нэгэн таныг гэдэсрүү цохисон мэт мэдрэмж. Иймэрхүү мэдрэмжийг бид яагаад авдаг вэ гэж үү? Бид зүгээр л ямар нэгэн өгүүлбэрийн утгыг гүйцэд ойлгодоггүйтэй холбоотой юм. Ойлгохын тулд “нийгмийн ухамсар” гэх ур чадварыг эзэмших хэрэгтэй. Энэ ур чадвар нь эргэн тойрны хүмүүсийн сэтгэл хөдлөлийг мэдрэх болон тэдгээрийн амьдралын туршлагыг харгалзан үзэх ур чадвар юм. Сэтгэл хөдлөлийн чадамжийг судалдаг TalentSmart компани сая гаруй хүн хамруулсан нэгэн тест судалгааг явуулжээ. Судалгааны үр дүнд судалгаанд хамрагчдын дийлэнх нь нийгмийн ухамсрын чадвар хөгжөөгүй гэдэг дүгнэлтэд хүрчээ. Яагаад? 

Яагаад гэвэл бид ярьж байх үедээ бид цааш юу ярих тухайгаа зөвхөн боддог. Харин харилцаж буй хүнээ мартаж орхидог.

Үүнд бүх асуудал оршиж байгаа юм. Хүмүүс бол нарийн төвөгтэй амьтад. Та харилцаж буй хүндээ анхаарал хандуулахгүй л бол түүний юу хэлэх гэж буйг хэзээ ч ойлгож чадахгүй. Нийгмийн ухамсрын чадвар нь энгийн зүйлд оршдог. Та өөрийн харилцаандаа жижигхэн зүйлийг өөрчлөх төдийд эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаанд эерэг нөлөө үзүүлж эхэлнэ.


1.“Чи ядрангуй харагдаж байна”.

Ядарсан хүний хажууд цагийг өнгөрөөх нь тийм ч таатай зүйл биш. Тэр ядарсан харагдаж байна, тэр үглээд байна, тэр төвлөрч чадахгүй байна. “Чи ядарнгуй харагдаж байна” гэх энэ өгүүлбэр нь дээрх утгуудыг агуулж байгаа юм.

Дээрх өгүүлбэрийг хэзээ ч бүү хэл. Харин үүний оронд “Бүх зүйл хэвийн үү?” гэх асуултыг тавь.

Ихэнх хүмүүс энэхүү өгүүлбэрийг эерэг хандлагатайгаар асуудаг. Тэд бүх зүйл хэвийн үү гэдгийг мэдэхийг хүсэж байгаа. Гэвч заримдаа энэ нь буруу ойлголтыг харилцагч хүнд төрүүлдэг. Тиймээс дээрх өгүүлбэрийг хэрэглэхийн оронд “зүгээр үү, юу болсон бэ?” гэх асуултуудыг тавь.


2.“Гайхалтай! Чи олон килограмм хассан байна!”

Энэхүү өгүүлбэрийг хүмүүс мөн л эерэг хандлагатайгаар хэлдэг. Гэвч энэ өгүүлбэрээс сөрөг энерги ялгарч байдагт гол асуудал байгаа юм. Уг өгүүлбэр өмнө нь тухайн хүн илүүдэл жинтэй, таагүй харагддаг байсан гэдгийг тодотгож өгч байгаа юм.

Үүний оронд «Чи гайхалтай харагдаж байна» гэж хэл.


3.«Тэр угаасаа чамайг хүртэх ёсгүй байсан».

Хүн бүрд харилцаанд ямар нэгэн асуудал байж болно. Тиймээс энэ өгүүлбэр нь тухайн хүнийг буруу сонголт хийсэн гэсэн утгыг агуулдаг.

Тиймээс энэ өгүүлбэрийг бүү хэл. Харин энэ өгүүлбэрийн оронд «Тэр маш их зүйлийг алдлаа» гэж хэлэх нь зөв.


4.«Чи үргэлж…» эсвэл «Чи дандаа…».

Хүнийг ямар нэгэн хэв загварт баригдмал байдалд оруулж болохгүй. Ийм төрлийн өгүүлбэр нь тухайн хүнийг өөрөөс тань хамгаалах ёстой гэсэн дохиог өгдөг. Тиймээс тухайн хүн цаашид таны ярих өгүүлбэрт анхаарал хандуулахаа больдог.

Хариндээрхөгүүлбэрүүдийнорондчибуруузүйлхийсэнбайнагэжхэлэхньилүүтохиромжтой.


5.«Чи өөрийн насандаа гайхалтай харагдаж байна».

Хүнийг настай нь холбож ярих нь тийм ч таатай зүйл биш. Энэ нь бусдад бүдүүлэг мэт сонсогддог. Харин дээрх өгүүлбэрийн оронд «Чи гайхалтай харагдаж байна» гэж хэлэхэд хангалттай.


6.«Өмнө нь хэлсэнчлэн…»

Бид бүгд л үе үе ямар нэгэн зүйлийг мартдаг. Ийм төрлийн өгүүлбэр нь хэн нэгэн дандаа ямарваа нэгэн зүйлийг мартаж орхидог, таныг дандаа сануулахад хүргэдэг утгыг агуулдаг. Тиймээс энэ нь харилцаж буй хүнийг тань гомдоож байдаг юм.


7.«Амжилт».

Энэ үг нь нэг утгыг агуулдаггүй. Хэн нэгэнд амжилт хүсэх нь буруу зүйл биш. Гэсэн ч илүү сайнаар хэлж болно. Ганц энэ үгийг хэлснээр та түүний амжилт зөвхөн түүний хэр азтайгаас хамаарч байгаа мэт сэтгэгдлийг төрүүлж байгаа юм. Харин үүний оронд «Чамд амжилтад хүрэх бүх зүйл байгаа гэдгийг би мэднэ» гэж хэлбэл илүү зохистой.


8.«Чи л шийднэ» эсвэл «Өөрөө мэд».

Танд хамаагүй байж болно. Харин өөрөөс тань зөвлөгөө асуусан хүнд таны бодол чухал болоод танаас асуусан байж таарна. Хэрэв таны бодол хамаагүй байсан бол тэр танаас асуухгүй байх байсан. Харин үүний оронд «Би мэргэжлийн биш учир сайн мэдэхгүй байна. Бодох хэрэгтэй байна» гэх зэргээр хариулж болно гэдгийг сана.


9.«Би лав хэзээ ч…».

Энэ өгүүлбэр нь нэг зүйлээс нөгөө зүйлрүү анхаарал шилжүүлэх харгис арга юм. Тиймээс ийм төрлийн өгүүлбэрийн оронд «харамсалтай байна» гэж хэлэх нь зөв.