Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх "SCO Film Festival 2018" Олон улсын анхдугаар кино наадамд амжилттай оролцсон "Х-түц" продакшны уран бүтээлчдийг хүлээн авч уулзан, баяр хүргэжээ. 

Энэ талаар "Х-түц"  продакшны жүжигчин Т.Бархүү өөрийн цахим хуудаснаа "Уран бүтээл нь шатвал хариуцлагаа өөрсдөө л даадаг, амжилттай болбол өөрсдөө л баярладаг хувийн хэвшил болоод чөлөөт уран бүтээлчдийнхээ өмнөөс биднийг хүлээн авч сэтгэгдлээ хуваалцсан Ерөнхий сайдад баярлалаа" хэмээн нийтлэсэн байна.