Б.Баясгалан
09 сарын 29, 2019
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажиллаж байна. Тэрээр аймгийн удирдлага, төрийн байгууллагуудын дарга нартай уулзав. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар аймгийн нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.
Тус аймагт энэ онд 29 орчим тэрбум төгрөгийн 19 төсөл, арга хэмжээ шинээр хэрэгжиж байгаа бөгөөд 56 хувийн гүйцэтгэлтэй байна. Цахилгаан, эрчим хүч, зам тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил 90 гаруй хувьтай. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад шинэ ажлын байрны тоо 25 хувиар өсч 442 болсон байна. 2018 оны байдлаар ядуурлын хамралтын хүрээ 30 хувь байгаа нь 2016 онтой харьцуулахад 16,8 пунктээр буурсан гэсэн үг юм.
Аймагт ашигт малтмалын хайгуул, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөл байна. Орон нутгийн зүгээс хариуцлагатай, ил тод уурхайг дэмжиж, хууль, дүрэм, журам зөрчвөл тухай бүр нь таслан зогсооно гэдгээ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар хэлэв.

Монгол Улсын Ерөнхий сайд төрийн албан хаагчдад улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, нефть боловсруулах үйлдвэр, усан цахилгаан станц, авто болон төмөр зам зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлын талаар товч мэдээлэл өгөв. Хамгийн гол нь иргэдийн татварын мөнгөөр цалинжиж байгаа гэдгээ төрийн албан хаагчид алхам тутамдаа ухамсарлаж ажиллах ёстойг онцгойлон анхаарууллаа. Цөөн хэдэн хүнээс болж төрийн албаны нэр хүнд унаж байгаад дүгнэлт хийж иргэдэд тэгш, ямар нэг хүнд сурталгүй, түргэн шуурхай үйлчилж байхыг сануулав. Мөн ажил хийдэггүй, хийсэн дүр эсгэдэг, бие биедээ шаардлага тавьж чаддаггүй, найзан дундаа орсон байдлаар өдөр хоног өнгөрөөдөг байдлыг тэвчиж болохгүй гэв.
Ерөнхий сайд уулзалтын дараа аймгийн Нэгдсэн эмнэлгийн харъяа Уламжлалт анагаах ухааны төв, Монгол Улсын Ерөнхий сайд Ц.Жигжиджавын мэндэлсний 125 жилийн ойд зориулан бүтээсэн гэрэлт хөшөөний нээлтэд оролцоно гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл бичих (75)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [66.181.161.28] ・ 2020.09.07 Хариулах
Hvvhdiin noogdol ashin ni mong o yaj oroh bol eejiinhee danstai holbotoi bga yumaa tend hvvhdiin mongo ordog yumaa oroh boluu heleed ogch
Зочин [109.40.240.156] ・ 2020.08.31 Хариулах
Odoo l medej bgaa yum bh daa. Uls oron ne suirliin irmeg deer irzen, Tor zasag ne hariuzlagagui, hudalch, hulgaichuudaa duurzen tewcheer aldagadaad bhad. Yugaa yariad poprood bgaa hun be. Ooroosoo bolon ter olon ded said, zowloh nertei humuuaeesee eheleh heregtei bna daa said guai.
Зочин [202.126.90.41] ・ 2020.08.20 Хариулах
Төрийн албанд харин намаар орж ирж байгаа хурган дарга нар л эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж намын үзэл бодлоор ажилтан албан хаагчдыг ялгаж намчирхаж байгааг мэдэхэд илүүдэхгүй байхаа
Зочин [202.126.90.41] ・ 2020.08.20 Хариулах
Төрийн албан хаагч гэхээр сул суудаг цалингийн манаач нар л гэдэг.яг үнэндээ өдөр шөнө өглөө орой хагас бүтэн сайн гэхгүй л сууж байдаг улсууд.ар гэр үр хүүхэд эрүүл мэндээ умартаж төрийн ажлын төлөө зүтгэж яваа хүмүүс шүү.сул суугаад ширээгээ тоншоод сууж байдаг газрын ажилчид байдаг л юм билээ.төрийн албан хаагч бүхнийг харлуулж болохгүй.
Зочин [103.212.117.184] ・ 2020.08.20 Хариулах
БОДИТ БАЙДАЛ.ХҮҮХЭД СУРГУУЛЬП ОРУУЛАХ ГЭЖ ХАРЪЯА СУРГУУЛЬД ОРОХ ХҮҮХДИЙГ ХАСАН БЗД ХАРИУЦСАН БОЛОВСРОЛЫН ДАРГА НАР ЮУ Ч ХИЙХГҮЙ АСУУДАЛ ШИЙДЭХГҮЙ ТӨРИЙН АЛБАНД СУУЖ ЦАЛИН АВЧ БНА.
Зочин [202.126.90.159] ・ 2020.08.20 Хариулах
Майр дүр эсгээд сууж байдаг ш дээ.
Зочин [202.9.40.53] ・ 2020.08.18 Хариулах
uls eh oron bolon ard irgediin ger bul ami amidraliig chin ter turiin alban haagch nar hamgaalj alivaa hereg zurchil garhaas urdchilan sergiilj yvdag yum. ter ajil hiideggui erh medeltnuudee ner tsohoj ene ugee hel ajilaa hiigeed zutgeed yvj bgaagiin ingej homrogloj heleh tiim ch taatai zuil bishshuu saidaa turiin deed alban tushaaltai hun bjiij ug helee bodooroidoo
Зочин [202.9.40.53] ・ 2020.08.18 Хариулах
olon zuun myangan turiin alban haagch uur uursdiin tusgai uuregtei ter dundaas yalgaj salgaj ene ugee helmeer yum... ene arai dendnee
Зочин [202.126.89.135] ・ 2020.08.17 Хариулах
Арай л доромжилж байна даа
Зочин [202.126.89.135] ・ 2020.08.17 Хариулах
Төрийн албаныханы нэрийг барьсан улс тарчид, муу лбол хойд хар овойхой гэж. Тэд ажлаа л хийж байгаа тэгсний төлөө улс төрийн шоу болж байгаа.
Зочин [203.91.115.53] ・ 2020.08.17 Хариулах
Turiin alban haagchid mergejiltengvvd bol harinch tevchihiin argagvi achaalaltai ajilladag shvv seter n hvndedsen darga nar bolovsrolgvi namiin shahaagaar orj irsen darga nariig l tevchmeergvi bna ted yu ch medehgvi yu ch chadahgvi....
Зочин [203.91.115.55] ・ 2020.08.17 Хариулах
tatwar deer bas ajilaa meddegui baij meddeg tsarai garaad ih zan gargadag humuusee anhaaraache hunii ajil alaad ba shder
Зочин [59.153.112.50] ・ 2020.08.17 Хариулах
Ажил хийсэн дүр эсгэдэг Зөвлөхүүдээ,дэд сайдуудаа,туслахуудаа тэвчээд байлгаад байх уу
Зочин [202.55.188.44] ・ 2020.08.17 Хариулах
Heltsin dargaas deesh alban tushaaltan l tiim bh.mergejiltnuud mash ih ajiltai bdag shuu
Зочин [66.181.189.110] ・ 2020.08.17 Хариулах
Дэд сайд сайдын зөвлөх орлогч дарга гэх мэт албан тушаалаа цөөлвөл мөнгө хэмнэж болхоор л байна даа
Зочин [66.181.169.70] ・ 2020.08.17 Хариулах
олон дэд сайд дэд дарга нараа цөөлмөөр юм. ТАХ-ийг гутааж байгаа нөхөд бол СОНГУУЛИЙН ҮР ДҮНГЭЭР ажилд орсон МЭРГЭЖЛИЙН БУС ажилтан, цүнх баригчид л бна даа
Зочин [202.9.40.29] ・ 2020.08.16 Хариулах
Зөв л шаардлага тавьж дээ. Гол нь нийтийн, нийгмийн эрх ашгийг эн тэргүүнд тавьж хуулиар хүнд суртал үүсгэхгүй буюу ийм ч юм, тийм ч юм, ийм хуультай гэж чирэгдүүлэлгүй иргэдэд шуурхай үйлчлэх нь чухал. Хууль ийм заалттай ийм зүйл бүрдүүл аваад ир гэдэг л хамгийн их саад тээг болдог гэдгийг төрийн алба хаагчид ухамсарлах хэрэгтэй.
Зочин [66.181.186.154] ・ 2020.08.16 Хариулах
Ажлын байр ядуурал буурсан гэнэЭнэ аймгийн засаг дарга нар худал мэдээлэл өгдөгөө болимоор юм Нэг их юм хийсэн гэж худал ярьж амьдрал дээр бодит байдал шал худал улам л муудаж байгааг харж байна шүү дээ .
Зочин [66.181.161.86] ・ 2020.08.16 Хариулах
Энэ төрд ямар ч хэрэггүй сул цалин авсан хүн олон байна.Үүнийг цэгцэлж мөнгөө хэмнэцгээе.Үүнд: суманд 1.ТГ-ын дотоод ажилтан 2. Сумын ТГ-т ажил үүрэг нь давхардсан мал эмнэлэгийн тасаг,ХАА-н тасаг гэсэн хийх ажил багатай 2 тасаг бна.Үүнийг нэг болгож 2 орон тоо хэмнэж болно.3-рт.Төрийн санд 2 хүн байгааг нэг хүн болгоно,төлөөлөгч гээд зүгээр суусан хүн бна. 4-рт Засаг даргын орлогчийг хасаж ажлыг нь төрийн сангийн төлөөлөгч юм уу эсвэл газрын даамалд хариуцуулах.5-рт Монголын бүх багт байгаа БИНХ-ын дарга гэж төсвөөс урамшил авч байгаа нөхдүүдэд уг урамшлалыг тодорхой хугацаанд зогсоох, үнэн хэрэгтээ юу хийдэггүй хүмүүс. 6-рт.Сумын ИТХ-н дарга,нарийн бичгийн дарга хийх юм аа олж ядсан 3
Зочин [66.181.161.18] ・ 2020.08.16 Хариулах
Хөдөөгийн Төрийн захиргааны албан хаагчид дуртай үед ажилд ирдэг шдээ
Зочин [202.126.88.68] ・ 2020.08.16 Хариулах
Мэргэжлийн биш, харилцааны соелгуй, ХО зарим 1 мэргэжилтэнг болимоор бна, Улсын хогжилд саад болж, бна
Зочин [202.126.88.68] ・ 2020.08.16 Хариулах
Нийслэлийн хоронго оруулалтын газрын зарим ажлаа мэддэгуй хунд сурталт мэргэжилтэнг болимоор бна
Зочин [69.140.120.173] ・ 2020.08.16 Хариулах
орон тоог нь цөөлөх хэрэгтэй.
Зочин [202.131.250.130] ・ 2020.08.15 Хариулах
дандаа ирээдүй цаг дээр ярьж юм үзээгүй хар масс, троллуудаа хоолтой болгож шрупдэггээ болино уу? Нэг ч гэсэн бодитой юм хийчихээд өнгөрсөн цаг дээр яриач ээ!
Зочин [202.126.89.152] ・ 2020.08.15 Хариулах
Жирийн ажлаа хийгээд төрд зүтгэж яваа албан хаагчдаас гоочлоод хэрэггүй дээ. Наад төрийн ажлыг чинь жинхэнэ ард иргэдэд хүргэж үйлчилдэг хүмүүс бдаг юм шүү. Харин дээрээ л илүү сайн анхаармаар юм. Баахан олон дэд сайд, туслах, нарийн бичиг гээд. Тэднийгээ цөөлбөл эрхэм танд болон төрд хэрэгтэй байх даа. Цомхон төртэй, чадварлаг төрийн албан хаагчтай байж л улс хөгжинө. Өөрөөсөө эхэлж хэлсэн дээ хүрч ажлаа хий. Битгий хамаг ажлыг чинь ард түмэнд хүргэдэг доод шатныхаа доош нь хий. Нэг их мэдэмхийрэгч.... Юу ч мэдэхгүй байж...Гэхдээ таныг дэмждэг шүү... Ард түмнийхээ санал сэтгэгдлийг сонсоорой. Амжилт хүсьe
Зочин [203.91.115.48] ・ 2020.08.15 Хариулах
Shat2abdaa l hvnd surtaltai turiin TEJEEWERvvd ih l olon bhim da yana we ES minee
Зочин [103.26.195.145] ・ 2020.08.15 Хариулах
Төрийн албаны орон тоо хэтэрхий нүсэрдсэн гэдгийг эрх биш ЕРӨНХИЙ САЙД ГАДАРЛАЖ БАЙГАА БАЙХ. ЯЛАНГУЯА НИЙГМИЙН ХАЛАМЖ НИЙГМИЙН ДААТГАЛ.ИРГЭНИЙ БҮРТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫН ШАТ ДАМЖЛАГЫН ДАВХАРДЛЫГ ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ . ХОРОО ДҮҮРЭГ АЙМАГ НИЙСЛЭЛ СУМАНД НҮСЭР АППРАД ОРОН ТОО ДАВХАРДАН АЖИЛЛАЖ БАЙГААГ СИСТЕМЧЛЭН ЦӨӨЛӨХ ХЭРЭГТЭЙ. ОРОН НУТРИЙН ИТХ УУД МАШ ИХ НҮСЭР ОЛОН ОРОН ТООТОЙ ТЭР МӨРТЛӨӨ ХҮНД ИРГЭДДЭЭ ХҮРЧ БАЙГАА АЖИЛ ХАРАГДАХГҮЙ . ГЭТЭЛ ХОРОО БАГИЙН ИНХ ОРОН ТООНЫ БУС ДАЙВАР БАЙГАА ГЬ ХАЧИРХАЛТАЙ ХАРАМСАЛТАЙ .
Зочин [59.153.113.116] ・ 2020.08.15 Хариулах
Олон нийтэд таалагдах гэж биш, хэлж байгаа хийж байгаа 2 чинь зөрдөг биш, мэдлэг чадвар байдаг бол тэрийгээ ажилдаа зориулаач. Томилгоог чинь харахаар өөрийн эрхгүй гутраад байх юм. Ирээдүй үнэхээр бүрхэг байна шүү дүр эсгэгч минь
Зочин [202.126.90.144] ・ 2020.08.15 Хариулах
unen shu sul calin awaad l uruunduu bugeed l suudag hurgan darga nar ihsjee sory
Зочин [64.119.24.235] ・ 2020.07.15 Хариулах
Төрийн албаны нүсэр аппаратаа цомхотгох хэрэгтэй.190.0 хүн төрд ажиллаж байна.Сул цалин авдаг хүмүүс маш олон
Зочин [202.9.47.15] ・ 2020.07.15 Хариулах
Үзлэг хийдэг, эмчилгээний эмч, сувилагч, багш, түүний дотор анги даасан, бага ангийн багш, цагдаа нараас бусад төрийн алба, үйлчилгээний ажилтнууд өдөрт улсын ажил бараг хийдэггүй нь нууц биш. Тэд компьютерийн ард эр нь нүцгэн хүүхэнтэй зураг үзэж, хөзөр тоглож, хатан дээр ноён тавьж, мина дэлбэлж, эм нь янз бүрийн нүх шахаж, эр, эмгүй секс зургууд гаргаж ажлын цагийг өнгөрөөж буй нь даанч эмгэнэлтэй! Ийм байхад улс маань яаж хөгжих вэ дээ!!!
Зочин [106.72.34.225] ・ 2020.07.14 Хариулах
Uls turchid ni uuruu ajlaa hii. Amnaas uur yum biahgui yumnuud buh buruugaa turin alban haagch nart shideed zugeer... Icheech
Зочин [202.9.47.4] ・ 2020.07.10 Хариулах
Бичсэн сэтгэгдэлийг минь устгаж болохгүй биздээ . Миний бичсэн сэтгэгдэлээс хүнд зүйлүүд их л байна шүү дээ.
Зочин [202.9.47.4] ・ 2020.07.10 Хариулах
Энэ ажил чинь хэрэгжихгүй шүү худлаа .Эхэндээ сайхан юм хэлж байгаад замхарна .Үлгэрийн далай л болох байхдаа.Олон албан байгууллага ийм байдалтай олон жил болсон та нар дийлэхгүй .Том дарга нарын ажлыг үл тоосон олон байгууллагын хурган дарга нар байгаа шүү .
Зочин [146.185.182.200] ・ 2020.07.10 Хариулах
Тэр дэд гэсэн дэмий орон тоогоо л больчих
Зочин [203.91.115.49] ・ 2020.07.10 Хариулах
Ажил нь хөнгөдөөд, дүр эсгээд байгаа юм биш үү. Орон тоог нь цомхотгоод, ажиллах эрчтэй, чадвартайд нь цалинг нь сайн өгөөд ажиллуулбал таарна.
Зочин [202.131.245.69] ・ 2020.07.10 Хариулах
Намаасаа төрийн байгууллагын дарга, тамгын газрын дарга гэх мэт хүн, санхүүгийн нөөц хуваарилах эрх мээлтэй албан тушаалд очсон хэдийгээ л зайлуулбал наад шүүмжлэл чинь алга болно. тэд нар чинь бас намынхаа гишүүд танил талынхаа гуйвраар ийм унхиагүй төрийн нэр гутаасан хүмүүсийг чирж оруулдаг ш дээ. Мөрөөрөө ачаалалтай ажилладаг төрийн албан хаагчдыг бүү хамаатуулаарай.
Зочин [66.181.161.29] ・ 2020.07.10 Хариулах
Зөв шүү зүгээр суугаад цалин авдаг шүү дээр ажил талбартаа үзэгдэхгүй хий үзэгдэл шиг бүтэн хоногтой цалин йбодуулж авдаг хүмүүс ичих хэрэгтэй
Зочин [103.212.116.198] ・ 2020.07.10 Хариулах
Төрд хоёргүй сэтгэлээр зүтгэж байгаа төрийн албан хаагчдыг доромждох хэрэггүй. Улс төрчид л дүр эсгэгчид ...
Зочин [103.212.117.89] ・ 2020.07.10 Хариулах
Turin alband ajildag buh humuusig hariltsani soyoltoi bolgoh heretei shu. Uursdinhu huwin ajilig hij bga ym shig aashildagaa bolino shu
Зочин [66.181.161.40] ・ 2020.07.09 Хариулах
Нэг нам солигдохоор нэг хэсгийг гоочилж гаргана. Нэгнийхээ хийсэн бүтээсэнийг үгүйсгэнэ. Дарга болсон л бол бүх юм тэрний эрх мэдэлд, төрийн залгамж чанар аль эрт алдагдсан гээд л их юм байнаа байна. Дарга нарт хэн сайн харагдаж чадсан нь ивээлд нь багтана. Хэн ч юу хэлэхгүй ноомой иргэд, хэнд ч юунд хэрэггүй ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга, төлөөлөгч нар . Бүтцийг цомхон, чадварлаг байлгамаар юм шиг ээ. Жил болгон л нэг орон тоо нэмэгдэнэ
Зочин [66.181.161.40] ・ 2020.07.09 Хариулах
Төрийн албан хаагчдын ачаалал харилцан адилгүй, зарим нь зүгээр шахуу суугаад цалин авна. Зарим нь нохойд барьдаг мод шиг өдөр шөнөгүй ажиллана. ИТХ-ын нарийн бичгийн дарга хийх юмгүй мөртлөө тамгын газрын даргатай адил ангилал зэрэглэлээр цалинжина. Харьцуулах юм бол 10%-д нь хүрэхгүй. Тэгээд хөдөө аж ахуйн тасаг гэж урьд нэг хүний хийж байсан ажлыг одоо 3 хүн хийнэ
Зочин [66.181.160.123] ・ 2020.07.09 Хариулах
2000 huntei bj horoo baigaag boliuli Hairan tusub hii uregdej bn sbd 19 horoo
Зочин [202.126.88.143] ・ 2020.07.09 Хариулах
Ер нь аттестачилал хийж чадвартайг нь ажлуулахгүй бол бөөн төрийн нэх барьсан сул цалинтай мэдлэг харилцааны соёлгүй арын хаалганыхан дүүрсэн
Зочин [202.126.88.143] ・ 2020.07.09 Хариулах
Яаг зөв шүү. Зарим хороо өрхийн эмнэлэг төрийн байгууллагууд анхаарах хэрэгтэй
Зочин [202.126.88.143] ・ 2020.07.09 Хариулах
Яаг
Зочин [66.181.161.52] ・ 2020.07.06 Хариулах
Hodoo sumandn toriin albanii ajilchdg awch heltseechee sul tsalin idsn oron toni boloosvvd zondoo emnelg bn yuch mdhgvi emch emch suwilagch lawrant gh met yumnuud bn shn tsalin goelnuudaa tsegtsleechee tsahirgaa bn jishee ni baigali orchinhn bn geh met hvms zondoo eniig ee tsohitsuul uuj idj nargij tsengehde sain aylal zugaalaga amraltnd ywahda a sain sain ajildg hvms bn aa bn bas enge l tsegtslj shaardlga tawi ilvvts sumiin emneleg zahirgaa
Зочин [66.181.161.52] ・ 2020.07.06 Хариулах
Hodoo sumiinhna toriin Alband ajilj bga ajilchddaa anhaarch hariutslaga ajila hi gj shaardlga tamimr bn dendvv bn ylanguya emnelg hedn tsalin awhn toloo tsag nohtsoj baigaa ajilchd bn ajil bish nilj awch how Jiw yrin uuj idn torsn odr temdgln ajil hj bga nerte gerlvvgvv gvin iim bn zarim torn Alband ajilj bga nohd vvd
Зочин [66.181.161.52] ・ 2020.07.06 Хариулах
Sain bn hodoo sumuudn toriin Albans haagchid Dr anhaarmar bn ajil hj bga nerte how Jiw yrij
Зочин [66.181.161.4] ・ 2020.07.06 Хариулах
Цэгцэлж чадах уу? наанадаж Байгаль орчны яаманд 70н шижигнэсэн мэргэжлийн хүн байхад хангалттай байхад одоо 150гаруй мэргэжилтэн нэртэй мануухайнууд байна. Яг мэргэжлийн хүн гарын 10н хуруунд багтана.
Зочин [103.212.117.29] ・ 2020.07.09 Хариулах
Тэгээд бас авилга авах гээд бүүр хүлээгээд сурсан. Өгөхгүй л бол ажил бүтэхгүй хэцүү газар байна лээ шүү
Санал болгох
1 Б.Нямбаяр: Шувууд үзэгдэхээ больж байвал тэр орчин амьдрах боломжгүй болж буйн дохио
2 ЭМД-ын тогтолцоо: Урьдчилан сэргийлэхгүй, зөвхөн хүндэрсэн үед л үйлчилдэг үү?
3 Хомын талд 26-хан ирсэн тахь 150-уулаа болж, өсөж өнөр олуулаа болсон нь
4 Bonaqua брэнд Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд боллоо
5 Ц.Жавхланбаатар: Бор цайны шим хоол, эм шиг эрүүл мэндэд тустай
Холбоотой мэдээ
Нийгэм
Цагдаа амиа алдсан хэрэгтэй холбоотойгоор зарим дарга, албан тушаалтанд хариуцлага тооцжээ
Б.Баясгалан ・ 03 сарын 07, 2020
Улс төр
У.Хүрэлсүх: Эмэгтэй хүнийг, эх хүнийг хайрладаг хөвгүүдийг өсгөж, хүмүүжүүлэх шаардлагатай байна
Х.Оргил ・ 12 сарын 21, 2020
Улс төр
Сайн байна уу, зургаа дахь Ерөнхийлөгч өө
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 10, 2021
Нийгэм
У.Хүрэлсүх: Ард түмнийхээ энэ их итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах болно
Буяндэлгэрийн Мөнхчимэг ・ 06 сарын 09, 2021
Улс төр
У.Хүрэлсүх охидын хамт сонгуульд санаа өглөө
П.Мөнгөнсор ・ 06 сарын 09, 2021
Үндсэн категори
Бусад
Үйлчилгээ
Холбоо барих
Мэдээ
77191977
Редакц
99126085
Имэйл
contact@peak.mn
Холбоо барих
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу, 24-р байр
© 2017-2025 Пийк Медиа Групп ХХК. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.