Таны өвдөг бага зэрэг өвдсөн л бол мэргэжлийн эмчид хандаж, оношлуулаарай гэж Улаанбаатар медика эмнэлгийн гэмтэл согогийн мэргэжлийн эмч нар зөвлөж байна.

Улаанбаатар медика эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд эх орондоо үзүүлэх зорилготой гэмтэл, согогийн тусламж үйлчилгээ, сэргээн засах тусламж үйлчилгээ, мэс заслын тусламж үйлчилгээ, дотрын тусламж үйлчилгээ, эхо болон рентген дүрс оношилгоо, өдрийн эмчилгээ гэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Улаанбаатар Медика эмнэлэг нь “Луу” жилийн анхны урамшуулал болгон өвдөгний урьдчилан сэргийлэх БАГЦ үзлэг, оношилгоондоо хямдрал зарласан юм.  

С.Пүрэвсүрэн: Өвдгөнд ургасан ясыг хайлуулах шидтэй наалт, тос гэж хаана ч байхгүй тул эртхэн эмчид л хандаж оношлуулаарай

/Улаанбаатар медика эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын эмч/


Хөл өвдлөө, өвдгөөр хатгалаа гэсээр эмнэлэгт хандаж буй иргэдийн ихэнх нь өвдөгний үеийн эргэшгүй өөрчлөлтөд  орсон хойноо, заавал үе солих хагалгаа хийлгэх шатанд хүрсэн байдаг. Уг нь өвдөг огцом өвдөнгүүтээ шууд мэс засалд ортлоо хүндэрдэггүй. Урт хугацаанд өвдсөөр хамгийн эцсийн шат буюу өвдөгний үе солих хэмжээнд хүрдэг. Манайхны хувьд “Хааяа өвдгөөр дуугардаг л юм, ингэж байгаад зүгээр болчихдог юм” гэж хойшлуулсаар эцсийн мөчийг нь тулгаж эмнэлэгт ханддаг. 

Эхлээд өглөө босоход хөндүүрлэх, шат руу уруудахад өвдгөөр нугхийж дуугарах, уулнаас буухад бага зэрэг өвдөх зэрэг шинж тэмдгүүд танд “Өвдгөө үзүүл” гэдгийг сануулж байдаг юм шүү дээ. 

Зарим тохиолдолд хөнгөн бэртээд өнгөрсөн ч хожмоо хүндэрч ирдэг нь ч олон. 

Иргэдийн хувьд мэргэжлийн бус газар хандсаар шантардаг эсвэл элдэв янзын наалт тосонд хууртсаар хамаг цагаа алддаг. Яг үнэндээ өвдөгний үед ургасан ясыг хайлуулах шидтэй эм тос гэж байдаггүй юм шүү.

Яг энэ үедээ нарийн мэргэжлийн эмчид хандаж үе шатанд нь тохирсон эмчилгээ хийснээр үе солиулах мэс засалд орох хугацааг уртасгаж болдог гэдгийг ойлгуулчих юмсан.

Олон улсад өвдөгний үе солих мэс заслын эмчилгээг 65-аас дээш насанд хийлгэхийг зөвлөдөг. Гэтэл манай улсад урьдчилан сэргийлэх үзлэг муу, эрүүл мэндийн боловсрол бага байгаагаас шалтгаалан өвдөг үе солих мэс засал хийх үе шатанд л оношлогдож байна.

Өвдөгний үеэ эрт солиулах тусмаа л эмнэлгээс хамааралтай болно, тодорхой хугацааны дараа хагалгаанд орох болно.

Ер нь манайд үзүүлдэг хүмүүсийн талаас дээш хувь нь үе солиулах хүртэл хэмжээнд хүндрүүлээд ирдэг учраас л дахин хэлээд байгаа хэрэг.

Өвдөгний үе бол хүний биеийн хамгийн том үе. Биеийн жингийн 50 орчим хувийг өөртөө авч дааж явдаг учраас яах аргагүй хүний хамгийн чухал үе. Тийм учраас жингээ барьж, хөл эрүүл бол бие эрүүл гэдгийг санаж эртхэн эмнэлэгт хандаж  байхыг л зөвлөе.

Яг үнэндээ манай эрчүүд машины тосоо маслоо мартахгүй сольдог, хүүхнүүд маань ч гоо сайхандаа хэзээ орж яаж анхаарахаа маш сайн мэддэг шүү дээ. Үүн шигээ л энэ биеийг тань авч яваа эд эрхтэн тэр дундаа өвдгөндөө эрхтэн анхаармаар байна.

Ядаж л урьдчилан сэргийлэх үзлэгт орж байх нь хожмын том асуудлаас сэргийлдэг юм шүү. Залуус төдийгүй хүн болгонд захиж хэлэхэд ээж ааваасаа “Таны хөл яаж байна, эмчилгээ нь нэмэртэй байна уу, явж болж байна уу” гээд өдөртөө биш юм аа гэхэд ядаж долоо хоногтоо ганц удаа ч болов асууж, санаа тавьж эмнэлэгт үзүүлж байгаарай.

Э.Зулбаяр: Амьдралын хэв маягаас шалтгаалж хөгшин залуугүй өвдөгний асуудалтай болчихсон

/ Улаанбаатар медика эмнэлгийн өвдөгний мэс заслын эмч/


Өмнө нь эвгүй гишгэж гэмтсэн,  сагс тоглож байгаад унасан, явганаас унасан зэрэг шалтгаанууд нь насан туршийн өвдөг, доод мөчдийн гэмтэл болж үлдсэнийг хүмүүс мэддэггүй. 

Тухайн үедээ хавдаад, өвдөлт нь намдангуут гайгүй болчихлоо гэж боддог ч хамгийн багадаа 5-6 жилийн дараа зовуурилаад эхэлдэг. Үүнээсээ шалтгаалаад өвдөгний үений асуудал эхэлдэг. Зарим хүн гэмтсэн гэдгээ ч мартчихсан явдаг юм. Голдуу жийргэвч мөгөөрс нь урагдаж, салбарчихсан хагалгааны заалтад хүрчихсэн ирж байна.

Өмнө нь өвдөг гэхээр өндөр настнуудын асуудал гэж боддог байв. Орчин цагт энэ нь насжилтаас биш хооллолт, амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчлөл болсон. 

Манайхан өвдөгний үеэр л хатгалаа, хөгширчээ гээд инээд тохуу болоод л өнгөрдөг. Уг нь инээх биш эмнэлэгт үзүүлээрэй гэж эрхтэн нь хэлээд байгаа хэрэг шүү дээ. 

Ялангуяа 35-аас дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт нэг хамрагдах нь чухал байна.

Б.Уранбилэг: Монголчууд хөл, тавхайн зовууриа үл тоосоор хагалгаанд ортол нь хүндрүүлж байна

/ Улаанбаатар медика эмнэлгийн эмч, Анагаах ухааны магистр/


Манайхан хүний биеийн тулгуур эрхтний ойлголтыг зөвхөн өвдөг төдийгөөр ойлгох гээд байдаг талтай.  Уг нь өвдөгнөөс доош шилбэ, шагай, тавхай зэрэг хэсгүүд ч мөн чухал ач холбогдолтой. Тэр дундаа тавхай хэсгийн өвчлөл монголчуудын дунд түгээмэл тохиолддог болсон. Бүр гутал өмсөж чадахаа байчихлаа гээд хүндрүүлж ханддаг үйлчлүүлэгчид бий. Энэ бол хөлийнх нь хэлбэр алдагдаж, тэр хэмжээнд хүндэртлээ явчихсан гэсэн үг.

Уг нь хүндрэхээс нь урьтаж эхэн үеийн шинж тэмдэг илэрч байхад нь л эмчид хандаад шаардлагатай анхан шатны эмчилгээ хийлгэсэн бол эдгэчих бүрэн боломжтой байгаа юм.

Харамсалтай нь иргэд голдуу хагалгаанд орох хүртэл нь хүндрүүлж байж л хөл, ул тавхайгаа яагаад үзүүлэх ёстойгоо ойлгодогт эмч хүний хувьд харамсдаг.

Хэрвээ таны хөлийн өлмий, өсгий, ул хэсгээр өвддөг бол заавал мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө аваарай. 

Ганц удаагийн хатгалт ч таны биед өгч байгаа санамж байдаг юм шүү. Хугацаа алдалгүй эрт үед нь эмчид хандахгүй бол эмчилгээний асуудал улам л төвөгтэй болдог юм шүү. 

Улаанбаатар Медика эмнэлэг нь “Луу” жилийн анхны урамшуулал болгон өвдөгний урьдчилан сэргийлэх БАГЦ үзлэг, оношилгоондоо хямдрал зарласан юм.  

Хэрэв танд эдгээр шинж тэмдэг илэрвэл:

Сууж босоход үеэр дуугарах

Шатаар өгсөж буухад өвдгөөр өвдөх

Удаан сууж байгаад босоход хөших

Цаг алдалгүй өвдөгний урьдчилан сэргийлэх БАГЦ үзлэг, оношилгоонд яаралтай хамрагдаарай.


Дэлгэрэнгүй мэдээллийг та 7755-5554 утсаар мөн Ulaanbaatar Medica Clinic фейсбүүк хуудсаар авах боломжтой. ЭНД дарна уу.

 

Хаяг: Хан-Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын гудамж Bizacci төв, Улаанбаатар Медика эмнэлэг

Утас: 7755-5554