Улаанбаатар-Москва чиглэлд нэмэлт нислэг үйлдэнэ

Б.Баясгалан
05 сарын 28, 2019

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани ирэх 7 дугаар сараас эхлэн Улаанбаатар-Москва чиглэлд нэмэлт нислэг үйлдэхээр болжээ.

Тодруулбал, 2019 оны 7, 8 дугаар сард долоо хоног бүрийн мягмар, баасан гарагт тус чиглэлд нэмэлт нислэг үйлдэх аж. Үндсэн нислэг пүрэв, ням гарагт тогтмол үйлдэгдэж буй. Улмаар дээрх хугацаанд долоо хоногт 4 удаа Улаанбаатар-Москва чиглэлд ниснэ.


Эх сурвалж: МИАТ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.