Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр өгсөн мэдээллээр өчигдөр буюу 12 дугаар сарын 02-нд нийт 16.599 хүнд PCR шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрчээ.

Тодруулбал, Улаанбаатарт 1 хүнээс, Сэлэнгэ аймагт 6 хүнээс коронавирус илэрсэн бөгөөд бүгд өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал тусгаарлалтад байсан хүмүүс байна. 


Улаанбаатарт коронавирусийн нийт 90 тохиолдол бүртгэгдсэнийг амьдардаг дүүрэг, хороогоор нь ангилан хүргэж байна. 

  1. Сонгинохайрхан дүүрэг 13 тохиолдол /7, 16, 19 дүгээр хороо/
  2. Баянзүрх дүүрэг 25 тохиолдол /4, 10, 14, 15, 22 дугаар хороо/
  3. Сүхбаатар дүүрэг 12 тохиолдол  /16, 18, 13, 12 дугаар хороо
  4. Баянгол дүүрэгт 23 тохиолдол /1, 2, 3, 4, 6, 7, 9, 10, 18 дугаар хороо/
  5. Хан-Уул дүүрэг 15 тохиолдол /4, 21, 16, 10 дугаар хороо/
  6. Баганнуур дүүрэг 1 тохиолдол /4 дүгээр хороо/
  7. Чингэлтэй дүүрэг 1 тохиолдол /19 дүгээр хороо/-нд байрладаг, амьдардаг хүмүүс байна. 

Коронавирусийн халдвар Улаанбаатараас гадна 5 аймагт бүртгэгдээд буй.

Тодруулбал,

  1. Сэлэнгэ аймагт 189 
  2. Архангай аймагт 3
  3. Орхон аймагт 24
  4. Говьсүмбэр аймагт 4
  5. Дархан-Уул аймагт 44 тохиолдол боллоо.
  6. Дорноговь аймагт 21 тохиолдол бүртгэгджээ.