Б.Баясгалан
03 сарын 31, 2020
Ард Түмний Олонхийн Засаглал нам (АТОЗН)-ын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцэв. Тус намын (АТОЗН)-ын 2020 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн Бага хурлаас гишүүдийн олонхийн саналаар А.Батдоржийг намын даргаар сонгосон үйл ажиллагаа нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай хууль болон тухайн намын дүрмийг зөрчөөгүй гэж үзэж, намын даргын өөрчлөлтийг бүртгэлээ.
Мөн өнөөдөр Улсын дээд шүүх Их эв намын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцлээ. Дээрх хүсэлтийг хэлэлцээд Их эв намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хууль, Улс төрийн намын тухай болон бусад хууль зөрчөөгүй хэмээн үзэж, тус намын дүрмийн өөрчлөлтийг бүртгэв.
Эх сурвалж: Улсын Дээд шүүх
дүрэм их эв нам нам улсын дээд шүүх ард түмний олонхийн засаглал нам
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.