Ирэх тавдугаар сарын эцсээр болох Европын Холбооны /ЕХ/ сонгуулийг угтан улс төрийн сурталчилгааны дүрмээ чангатгаж байна гэж нийгмийн сүлжээний “Twitter” компани мэдээлэв.

Үүнтэй төстэй шийдвэрийг урьд нь мэдээллийн технологийн салбарын тэргүүлэгч “Facebook” болон“Google”компани гаргасан билээ.

ЕХ, Австрали болон Энэтхэгт үйлчлэх шинэ дүрмийн дагуу улс төрийн сурталчилгаа хийх хүмүүс эрх авах шаардлагатай болох ажээ. 

ЕХ-ны парламентын 700 гаруй хууль тогтоогчийг сонгох сонгуульд олон зуун сая хүн саналаа өгөх юм.

“Twitter”-ийн сурталчилгааны шинэ дүрэм ирэх гуравдугаар сарын 11-нээс хэрэгжиж эхлэх хэдий чулс төрийн сурталчилгаа хийх хүмүүс одооноос эхлэн хүсэлтээ гаргах боломжтой юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

/VOA/