УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох тухай Ерөнхийлөгчөөс зөвшилцөхөөр ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн төгсгөлд М.Чинбатыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчоор томилох Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг дэмжиж байна гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 58 гишүүний 50 нь буюу 86.2 хувь нь дэмжив.

Мөн С.Алиманцэцэгийг дэмжиж байна гэсэн дээрх томъёоллоо санал хураалт явуулахад 58 гишүүний 52 нь буюу 89.7 хувь нь дэмжлээ.

Улсын Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигчдийг дэмжсэн УИХ-ын тогтоолыг Ерөнхийлөгчид албан бичгээр хүргүүлсний дараа Ерөнхийлөгч албан тушаалд нь томилох журамтай.

Чуулганы хуралдааныг дүрс бичлэгээр хүргэж байна.