Б.Баясгалан
07 сарын 12, 2018
Тулгар төрийн 2227, Их Монгол улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат "Увс нуур" дэвжээ, ТЭЦ-3, "Химон" констракшны бөх улсын арслан Намсрайжавын Батсуурь Монгол Улсын аварга Ч.Санжаадамбаар ес даван түрүүллээ.
Ийнхүү улсын арслан Намсрайжавын Батсуурь Монгол Улсын аварга цол хүртлээ
Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Бөхбилэгт” дэвжээ, Хангарьд СХ, Алдар СХ, ЗХ-ний 232 дугаар-анги, “Ажнай корпораци”-ийн бөх улсын аварга Чимэдрэгзэнгийн Санжаадамба үзүүрлэв.
Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Монгол Улсын аварга С.Мөнхбатаар, Улсын арслан Н.Батсуурь Улсын заан Н.Жаргалбаяраар тус тус найм давж, Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны үзүүр булаалдахаар тунасан юм.
Хүчит бөхийн барилдааны шөвгийн дөрөвт:
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.