Баянхонгор аймгийн Заг сумын харьяат “Хонгор нутаг" дэвжээний бөх, Улсын начин Д.Цэрэнтогтох цолны хишиг болгож, 4 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй Ж.Энхцэцэгт өргөө цагаан гэр бэлэглэжээ. Ж.Энхцэцэг нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт 0-13 насны 4 хүүхэдтэйгээ жижиг амбаарт амьдардаг байсан аж. 

Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар Улсын начин цол хүртсэн Д.Цэрэнтогтох өргөө цагаан гэрээс гадна хүүхдүүдэд нь хувцас, хичээлийн хэрэгсэл болон хоол хүнсний бүтээгдэхүүн өгсөн байна.