Татварын алба 2019 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс “Татварын удирдлагын нэгдсэн систем”-ийг нэвтрүүлж улмаар татварын орлогыг зөвхөн татварын нэхэмжлэхэд суурилсан “Цахим төлбөрийн систем”-ээр хүлээн авч эхэлсэн.

Гэвч сүүлийн үед улсын тэмдэгтийн хураамж төлөх иргэн татвар төлөгчөөр бүртгүүлэх, “Татварын нэхэмжлэхийн дугаар” үүсгэх, авах зэрэг хүндрэл үүсээд байгаа юм. Энэ асуудлыг Татварын Ерөнхий газар шийдвэрлэжээ.

Ингэснээр 2019 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн УБЕГ-ын тэмдэгтийн хураамжийг ТОГТМОЛ НЭХЭМЖЛЭЛИЙН ДУГААР-р арилжааны банканд шууд төлөх боломжтой болгосон байна.

Өөрөөр хэлбэл, та иргэний үнэмлэх, гадаад паспорт захиалах, сунгуулах, төрсний гэрчилгээ авах, гэрлэлт бүртгүүлэх зэрэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 нэр төрлийн үйлчилгээг авахдаа заавал татварын албанд очилгүйгээр цахим татварын систем https://e-tax.mta.mn/, интернэт банкаар эсвэл өөрт хамгийн ойрхон банкны салбарт очиж тогтмол нэхэмжлэлийн дугаараар улсын тэмдэгтийн хураамжийг шууд төлөх боломжтой.