АНУ-тай хийх дээд хэмжээний уулзалтад бэлдэж байгаагаараа Умард Солонгос цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа батлан илэрхийлж байна гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.

“АНУ болон Умард Солонгос улс шууд яриа хэлэлцээ хийж, дээд  хэмжээний уулзалтад бэлтгэж байгаа. Цөмийн зэвсгээс ангижрах хүсэлтэй байгаагаа Умард Солонгос бидэнд мэдэгдсэн” гэж М.Помпео хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Түүний мэдэгдсэнээр, 6 дугаар сарын 12-нд Сингапурт хийхээр товлосон дээд хэмжээний уулзалтын логистикийн бэлтгэл ажил хангагдаад байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг