Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт БНСУ-д анхны айлчлал хийсэн билээ Энэ үеэр хоёр улсын Ерөнхий сайд нар визний асуудлаар санал солилцож, цаашид визгүй зорчих асуудлаар нухацтай ярилцсан байна. 

Асуудал одоогоор ярианы түвшинд байгаа бөгөөд хэрхэх эсэхийг дараагийн уулзалтаар шийдвэрлэнэ, энэ удаа талууд хоёр орны иргэд алсдаа харилцан визгүй зорчих зорилтын хүрээнд эхний ээлжинд олон удаагийн виз олголтыг өргөжүүлэхээр болсон гэдгийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар онцоллоо. БНСУ-ын зүгээс манай улсаас ажиллах хүчин авах квотоо нэмэгдүүлэх хүсэлтээ илэрхийлээд  байгаа юм.