ВАШИНГТОН. /РИА Новости/.  АНУ-ын Калифорни муж улсын Беверли Хиллз хотноо зохион байгуулж буй “Алтан бөмбөрцөг” наадмын 77 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын “Гадаад хэл дээрх шилдэг кино” төрөлд БНСУ-ын найруулагч Пон Жуны “Шимэгч” кино шагнал хүртжээ.  

Энэ төрөлд Испанийн найруулагч Педро Альмодоварын “Өвдөлт ба Алдар нэр”, Хятад гаралтай Америкийн найруулагч Лулу Ваны “Үдэлт”, түүнчлэн Францын найруулагч Селин Сьямма, Лажа Ли нарын “Гал дундах охины хөрөг”, “Орхигдогсод” кинонууд тус бүр өрсөлдсөн байна. 

“Кино урлаг бид бүгдийг нэгтгэдэг” хэмээн Каннын 72 дахь удаагийн кино наадмын гол шагналыг “Шимэгч” киногоороо хүртсэн найруулагч Пон Жун шагналаа гардан авах үеэрээ ярьсан байна. 

Жил тутам зохион байгуулагддаг “Алтан бөмбөрцөг” наадам нь 20 гаруй төрөлд шагнал олгодог билээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг