"Монголын хөрөнгийн бирж" ТӨХК-ийн ТУЗ-ийн 2018 оны аравдугаар сарын 26-ны өдрийн 2018/15 тоот тогтоолоор шинэчлэн батлагдсан “Үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны журам”-ыг 2018 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Санхүүгийн зохицуулах хороо батламжилснаар мөрдөгдөж эхэлж байна. 

Энэхүү шинэчлэн батлагдсан журам нь хөрөнгө оруулагчдаас захиалга хүлээн авах арга тус бүрийн онцлогийг харгалзан үнэ тогтоох, хуваарилалт хийх зарчмыг олон улсын нийтлэг жишигт нийцүүлсний зэрэгцээ бусад журамтай давхацсан зохицуулалтуудыг хасаж, практик хэрэглээнд нийцүүлэх өөрчлөлтүүдийг оруулсан.

Тухайлбал, нийтэд санал болгож буй тухайн үнэт цаасны 50 хүртэлх хувийг стратегийн хөрөнгө оруулагчид хуваарилах эрхийг андеррайтерт олгох, тогтоосон үнийн аргын үед харилцагчийн захиалгыг нэг үнийн түвшинд хүлээн авч, хуваарилалтыг зөвхөн хувь тэнцүүлэх аргаар хийж, жижиг хөрөнгө оруулагчдыг дэмжих, дуудлага худалдааны үед захиалга бүртгэх хугацааг уртасгах зэрэг нэмэлт өөрчлөлт багтсан юм. 

Журмыг энд дарж үзнэ үү