2019 оны II улирлын байдлаар тусгай зөвшөөрөлтэй нийт 53 ҮЦК, бүртгэлтэй 307 хувьцаат компани байна.

Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,604.8  тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 119.9 тэрбум төгрөгөөр буюу 4.8 хувиар өсчээ. Тайлант үед нийт 82.5 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж хөрвөх чадвар 3.2 хувь болов. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.2 пунктээр өссөн үзүүлэлт юм.

Мөн “Монголын хөрөнгийн бирж” ХК болон “Монголын үнэт цаасны бирж” ХК-иар дамжуулан нийт 90.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдлээ.