Х.Оргил
10 сарын 21, 2020
Энэ оны III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлийн үнэлгээ 2,598.0 тэрбум төгрөгт хүрлээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 118.1 тэрбум төгрөг буюу 4.8 хувиар өссөн үзүүлэлт юм. Тайлант үед нийт 34.9 тэрбум төгрөгийн хувьцааны арилжаа хийгдэж хөрвөх чадвар 1.3 хувь болж буурсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.8 пунктээр бага үзүүлэлт юм.
III улирлын байдлаар үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулж буй зохицуулалттай этгээд, хувьцаат компаниудыг танилцуулж байна. Үнэт цаасны зах зээлд мөн улирлын байдлаар нийт 225 зохицуулалттай этгээд, 318 хувьцаат компани үйл ажиллагаа явуулж байна.
*Үнэт цаасны компани гэдэгт брокер, дилер, андерайтер, хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа эрхлэх байгууллагыг хамаатуулж ойлгоно.
Мөн улирлын байдлаар ТОП-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1,925.9 нэгжээр буюу 9.9 хувиар буурч 17,531.6 нэгж болсон байна. Хөрөнгийн бирж “Үнэт цаасны үнийн индекс тооцох журам”-ыг шинэчлэн баталж 2018 оны хоёрдугаар сараас эхлэн үнэт цаасны бүртгэлийн I, II ангилалд багтах компанийн зах зээлийн үнэлгээнд суурилсан MSE A болон MSE B индексүүдийг тооцож байна.
Тайлант хугацаанд MSE A индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 841.2 нэгжээр буюу 9.3 хувиар буурч 8,218.9 нэгж болсон бол MSE B индексийн хувьд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 50.7 нэгжээр буюу 0.7 хувиар буурч 7,558.5 нэгж тус тус болсон.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.