БУДАПЕШТ. /Yonhap/. Унгарын Дунай мөрөнд жуулчдын усан онгоц осолдсоны улмаас БНСУ-ын долоон иргэн амиа алдаж, 19 хүн сураггүй болсон тухай БНСУ-ын Гадаад хэргийн яамнаас /ГХЯ/ пүрэв гарагт мэдээлжээ.

Орон нутгийн цагаар лхагва гарагийн оройн 21 цагийн орчимд өөр завьтай мөргөлдсөний улмаас осолдсон усан онгоцон дээр БНСУ-ын 33 иргэн, хөлгийн багийн хоёр Унгар иргэн байжээ. 


ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, сураггүй болсон 19 хүнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд хүчтэй аадар бороо орж байгаатай холбоотойгоор эрэн хайх, аврах ажиллагаанд хүндрэл учраад байгаа аж. 

“Унгар дахь БНСУ-ын Элчин сайдын яам аврах багийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг авч, Унгарын эрх баригчидтай нягт хамтран ажиллаж байна” гэж ГХЯ-наас мэдээлжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг