Хэнтий аймгийн Батноров, Бор-Өндөр, Галшар, Дархан, Хэрлэн суманд иргэд өнгөт чулуу хууль бусаар олборлож, байгаль орчин сүйтгэжээ. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус асуудлыг хэлэлцэж, ”Өнгөт чулуу худалдаж авдаг, дамжуулдаг, тээвэрлэдэг, хилээр хууль бусаар гаргадаг сүлжээ байгаа эсэхийг тогтоох, буруутай этгээдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах чиглэлээр холбогдох хуулиудад нэмэлт оруулах санал боловсруулахыг сайд Ц.Нямдоржид даалгав.