Засгийн газар: Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь "ингэж" үнэлнэ

Б.Баясгалан
05 сарын 05, 2021

Цар тахлын нөхцөлд ажиллаж буй эрүүл мэндийн байгууллагын ажилчдад гүйцэтгэлээр нь цалин урамшуулал олгож буй талаар Засгийн газраас өнөөдөр мэдээллээ. 

Тодруулбал, Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтийг гүйцэтгэл, үр дүн, чанарт суурилж 2021 оноос Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж байна.

Энэ дагуу:

- Цар тахлын эсрэг нэг удаагийн дархлаажуулалтын тун тарихад 5,000

- Цар тахлын халдвар илрүүлэх шинжилгээ, оношилгооны сорьцыг тандалт, судалгааны зориулалтаар цуглуулахад 5,000

- Өрх, сум, тосгоны эмнэлгээс хөнгөн өвчтөнийг гэрт нь тусгаарлаж эмчлэхэд 70,000

- Хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд хүнийг хэвтүүлэн эмчлэхэд өвчтөний биеийн байдлаас хамаарч 650 мянгаас 4.3 сая төгрөг байхаар тооцон олгож эхэлжээ. 

Холбоотой сэдвүүд

засгийнгазар эмч

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.