Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойгоор Дамдиндоржийн Бат-Очир нь Эрүүл мэндийн салбарт Эх үрсийн амар амгалангийн төлөө 43 жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН ГАВЬЯАТ АЖИЛТАН цолоор шагнууллаа. 

Д.Бат-Очир эмч нь Чингэлтэй дүүргийн эмнэлгийн ерөнхий эмч, Нийслэлийн Амгалан амаржих газрын ерөнхий эмчээр ажиллаж байгаад гавьяаны амралтаа авсан ч хойч үеийн эмнэлгийн мэргэжилтнүүдийг бэлдэх үйлсэд өөрийн мэдлэг ур чадвараа зориулан ажиллаж байна.