17 дугаар жарны "Цөөвөр" хэмээх үхэр жил улиран ирж, Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяр тохиож буй. 

Үүнтэй холбогдуулан Цахим айлтгал захиалах, энэ жилийн зурхай, уншуулбал зохих номуудыг үзэх зааврыг хүргэж байна. Хатуу хөл хорионы дэглэм 2 дугаар сарын 23-ныг хүртэл үргэлжлэх тул та хаанаас ч, хэзээ ч захиалга өгөн номоо уншуулах боломжтой аж. Захиалга өгснөөс хойш 24-48 цагийн дотор таны ном уншигддаг ба тухайн үед нь мессежеер мэдэгддэг байна.


Цахим айлтгал захиалах заавар

1. Гандантэгчэнлин хийдийн https://my.gandan.mn/ сайт руу хандана.

2. "Цахим айлтгал захиалах" хэсэгт өөрийн төрсөн он, жил, хүйсийг сонгон бөглөнө. Ингэснээр таны ерөнхий зурхай, суудал, цээрлэх, анхаарах зүйлс болон уншуулбал зохих номуудын жагсаалт, тариф гарч ирнэ.


3. Уншуулбал зохих номуудаас өөрийн уншуулах номуудаа сонгож, "ЗАХИАЛАХ" гэсэн хэсэг дээр дарна.

4. "Захиалга" гэсэн хэсэгт таны сонгосон номууд, нийт үнийн мэдээлэл, нэр, утасны дугаараа бөглөх талбар гарч ирнэ. Дээрх мэдээллүүдийг бөглөж, төлбөр төлөх банкаа сонгоно.

5. Баталгаажуулах товчийг дарснаар таны бүртгүүсэн утасны дугаарт төлбөр төлөх дансны дугаар, гүйлгээний утга бүхий кодыг мессежээр илгээнэ. Энэ дагуу төлбөрийг шилжүүлснээр таны захиалга баталгаажна.

Мөн https://my.gandan.mn/ сайтын ЦЭС булангаас өөрийн захиалгаа шалгах, бусад 243 номоос сонгож захиалан хуруулах боломжтой.


Мөн шамбалын орон буюу энергийн төвд байрших Хамрын хийд https://khamarmonastery.asia сайтаар цахим захиалга авч, үхэр жилийн заслын номыг хурж байна.