Өнөөдөр Санк-Петербургийн цэнгэлдэх хүрээлэнд Бразил болон Коста-Рикагийн шигшээ багийн хооронд тоглолт болно. Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын тоглолтуудын үр дүнг урьдчилан тааварлах үүргийг Эрмитажийн зөнч муур Ахилл гүйцэтгэж байгаа юм. Тэрбээр өнөөдрйин тоглолтод Бразилийн багийг хожино гэж зөгнөв.

Сонголтыг мэдээж урьдын адилаар явуулав. Хоёр улсын далбааг хажууд нь байрлуулсан савтай хоолыг муурны өмнө тавихад Ахилл муур нэлээд удсаны эцэст Бразилийн далбааг сонгожээ. Хоёр улсын шигшээ багийн тоглолт москвагийн цагаар 15:00 цагт эхэлнэ.
 
Ахилл муур ОХУ-ын шигшээ багийн Саудын Араб болон Египеттэй хийсэн тоглолтын хожлыг зөв таамагласан юм. Түүнчлэн Ираны багийн Мароккотой хийсэн тоглолтыг зөв таасан билээ.   



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг