2021 оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн цаг агаарын мэдээ: 

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө Хөвсгөл, Хэнтэйн уулсаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. 

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар өдөртөө 20-25 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар өдөртөө 2-7 градус, бусад нутгаар өдөртөө 12-17 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус хүйтэн байна. 

БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 16-18 градус хүйтэн байна. 

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 17-19 градус хүйтэн байна. 


2021 оны 01 дүгээр сарын 29-нөөс 02 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 29, 30-нд Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 31-нд нутгийн зүүн хэсгээр, 2-р сарын 1-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. 

Салхи 29, 2-р сарын 1-нд говь, тал, хээрийн нутгаар, 30, 31-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Хэрлэн, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 33-38 градус, өдөртөө 19-24 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 24-29 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 31-нд нутгийн хойд хэсгээр, 2-р сарын 1-нд нутгийн зүүн хэсгээр хүйтний эрч бага зэрэг чангарна.