Шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр "Зургаадугаар сарын 22-нд нийт 426 хүнд шинжилгээ хийсэн. 424-өөс нь коронавирус илрээгүй. Харин Нурсултан-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илэрлээ. 26, 31 настай эрэгтэй, эмэгтэй хүмүүс байна. 

Өнөөдөр 5 хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарлаа. Бүгд Цэргийн сургуулийн оюутан бөгөөд 19-24 настай, 40 хоногт эдгэрлээ. Монгол Улсад коронавирусийн нийт 215 тохиолдол бүртгэгдсэнээс 158 нь эдгэрсэн.  Эмчлүүлж буй 57 хүний 51-ийнх нь биеийн байдал хөнгөн, 6 нь хүндэвтэр байна. Одоо ХӨСҮТ-д 106 хүн эмчилгээ, ажиглалтад байна. 

Бид дараагийн ээлж болох АНУ-аас тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийг хүлээж авах бэлтгэлээ бүрэн хангаад байна хэмээлээ.