Б.Баясгалан
04 сарын 26, 2019
Нийслэлийн хэмжээнд гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг энэ сарын 24, 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж буй. Тус сургуульд өчигдөр нийслэлийн иргэд бүх нийтээрээ хамрагдаж, гамшгийн үед цуглах талбайд цуглаж, өглөөний 07.00-09.30 цаг хүртэлх хугацаанд замын хөдөлгөөнийг бүрэн хаасан.
Иж бүрэн сургуулийн хүрээнд нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан захирамж гаргаж, дээрх өдрүүдэд архи, согтууруулах ундаа зарах, түүгээр үйлчлэхийг хориглоод буй юм.
Тиймээс өнөөдөр дэлгүүр, худалдааны төв, үйлчилгээний газрууд архи, согтууруулах ундаа зарахгүй, түүгээр үйлчлэхгүй.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.