Б.Баясгалан
04 сарын 05, 2019
Малчид, иргэдийн анхааралд:
Өнөөдөр ихэнх нутгаар салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 04-ний 20 цагаас 04 дүгээр сарын 05-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: |
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 4-9 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. |
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 7-9 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн, өдөртөө ялимгүй хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
2019 оны 04 дүгээр сарын 06-наас 04 дүгээр сарын 10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: |
Энэ сарын 6,7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд нутгийн баруун хагаст, 9-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 6-нд говь, талын нутгаар, 7,8-нд зарим газраар секундэд 13-15 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.
6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,9-нд ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.