Х.Оргил
01 сарын 13, 2019
Монгол Улс Ардчиллын замыг сонгож шинэ Үндсэн хуулиа баталсны 27 жилийн ой өнөөдөр тохиож байна. Үндсэн хуулийн төслийг хэвлэлд нийтлэн бүх ард түмнээр хоёр удаа хэлэлцүүлсний дараа Улсын бага хурлаар дөрвөн удаа хэлэлцүүлжээ.
Эцэст нь хууль тогтоох дээд байгууллага АИХ-ын хуралдаанаар 75 хоног хэлэлцэн батлав. АИХ-ын 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимэд нэг бүрчлэн уншиж сонсгон, мөн өдрийн 11.35 цагт баталсан хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.
Ингэснээр Монгол хүн амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, амьдрах газраа чөлөөтэй сонгох зэрэг язгуур эрхээ батлан, тунхагласан түүхтэй.
1992 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат “Монгол Улсын Үндсэн хуулийн уг эх энэ болой” гэсэн батламж бичигт гарын үсэг зуржээ. Үндсэн хуулийн уг эх өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан өрөөнд Төрийн хамгаалалтад хадгалагддаг юм.
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.