Х.Оргил
09 сарын 02, 2018
Ким Хаг Бом дасгалжуулагчтай БНСУ-ын хөлбөмбөгийн баг өчигдөр Индонезийн Бугур Пакансари стадионд болж буй 2018 Жакарта-Фалембан Азийн спортын их наадмын хөл бөмбөгийн шувтрагын тоглолтонд Японыг 2:1 ээр хожиж алтан медаль хүртлээ.
Ингэснээр тэд үсээ дураараа засуулах эрхтэй бас цэргийн үүрэгт албанаас чөлөөлөгдөж байгаа юм. Тус улсын хуулиар бүх эрчүүд цэргийн алба хаших хуультай. Зөвхөн олимп зэрэг олон улсын тэмцээнээс алтан медаль авч эх орныхоо нэрийг дэлхийд гаргасан цэргийн албанаас чөлөөлдөг ажээ.
Ялангуяа Япончуудтай тоглоход гол үүрэг гүйцэтгэсэн Сун Хын Мины хувьд цэрэгт явах насанд хүрсэн учир гадаад руу удаан хугацаагаар явж чадахгүй, зарим тэмцээн таслах зэрэг бэрхшээлүүдтэй учирдаг байжээ. Өмнөд Солонгосын багийн энэхүү ялалт тэдний хувьд дэндүү үнэтэй цэнтэй, сэтгэл хөдөлгөм. Учир нь тэд 40 гаруй жил Японд дарлуулж байсан түүхтэй билээ.
Эх сурвалж: Ж.Нармандах
Сэтгэгдэл бичих
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.