Буяндэлгэрийн Мөнхчимэг
01 сарын 23, 2024
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран Европын Холбооны санхүүжилттэй “Хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх” төсөл хэрэгжүүлж байна.
Уг төслийн хүрээнд хүүхдийн эрх хамгааллын мэргэжилтэн, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын төлөөллүүдэд хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөрт сургах сургалтыг зохион байгууллаа. Тодруулбал харьяа 11 аймаг, 2 дүүргийн газар, хэлтэс болон хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн 40 орчим оролцжээ.
Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны үйл ажиллагаа, өсвөр насны хүүхдийн хөгжлийн онцлог, хууль зөрчсөн өсвөр насны хүүхдийг нийгэмшүүлэх арга зүйн хөтөлбөр, үйлчилгээний ойлголтоос гадна кейс менежментийг удирдах дадлага, арга зүйд суралцаж мэдлэг ойлголтоо дээшлүүлж байгаа юм.


Сургалтын үр дүнд иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран орон нутгийн зорилтот буюу Сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан, албадлагын арга хэмжээ авагдсан хүүхдэд нийгэм, гэр бүлд эргэн нэгтгэх, нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээг туршилтаар хэрэгжүүлнэ.




Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [105.119.34.194] ・ 15 өдрийн өмнө Хариулах
ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KIDDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM