Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна

Х.Оргил
12 сарын 02, 2022

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын нийт албан хаагчид “Нандин бүхнээ хамгаалъя-Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” уриан доор Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян, “Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэж байна.

Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны зорилго нь хөвгүүд эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “Хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн илэрхийлдэг.

Дэлхийн 180 гаруй оронд жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг дэлхий нийтээрээ нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд манай улс 1998 оноос тус аянд нэгдэж, энэ жил Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо НҮБ-ын Хүн Амын Сангийн дэмжлэгтэйгээр “НАНДИН БҮХНЭЭ ХАМГААЛЬЯ–ӨӨРИЙГӨӨ, ГЭР БҮЛЭЭ, ОРЧИН ТОЙРНОО” уриан дор үндэсний хэмжээнд тэмдэглэж байна.

Холбоотой сэдвүүд

гбхзхг хүчирхийллийн эсрэг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.