СУДАЛГАА: Уур амьсгалын хурдацтай өөрчлөлт сэтгэл гутрал, түгшилтэд нөлөөлж байна

Peak.mn
02 сарын 09, 2023

Уур амьсгалын өөрчлөлт нь хүмүүсийн эрүүл мэнд, амар тайван байдалд ноцтой эрсдэл учруулж байгаа талаар Стокгольмд болсон  бага хурлын үеэр ДЭМБ-аас мэдээлсэн. Иймд улс орнуудыг уур амьсгалын хямралын эсрэг хариу арга хэмжээ авахдаа сэтгэцийн эрүүл мэндийн дэмжлэг үзүүлэхийг уриаллаа. 

ДЭМБ-аас гаргасан дээрх дүгнэлт  “Уур амьсгалын өөрчлөлт хурдацтай явагдаж  байгаа нь сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд заналхийлж байгааг илрүүлээд зогсохгүй сэтгэл санааны хямралаас эхлээд сэтгэлийн түгших эмгэг, уй гашуу, амиа хорлох үйлдэл хийх нь нэмэгдсэн болохыг тогтоосон байна.

"Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлтэй холбоотойгоор асуудал тулгарсан хүмүүс болон нийгэмд чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ маш бага байна" гэж ДЭМБ-ын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн газрын захирал Мария Нейра хэллээ.

Мөн энэхүү нөлөөлөл нь нийгэм, эдийн засгийн байдал, нас, хүйс зэрэг хүчин зүйлээс хамаарч зарим бүлэг хүмүүст илүү нөлөөлдөг байна.

ДЭМБ-аас 2021 онд 95 улсыг хамруулсан судалгаагаар өнөөг хүртэл ердөө 9 улс нь эрүүл мэнд, цаг уурын өөрчлөлтийн үндэсний төлөвлөгөөнд сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэц-нийгмийн дэмжлэгийг тусгасан гэжээ.

ДЭМБ-ийн Сэтгэцийн эрүүл мэнд, мансууруулах бодисын хэрэглээний газрын захирал Девора Кестел “Бараг 1 тэрбум хүн сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай амьдарч байгаа ч бага, дунд орлоготой орнуудад 4 хүн тутмын 3 нь шаардлагатай үйлчилгээ авах боломжгүй байдаг” хэмээн хэлбэн байдаг. 

ДЭМБ-ын бодлогын шинэ тоймд уур амьсгалын өөрчлөлтийн сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг шийдвэрлэх 5 чухал арга замууыг  засгийн газруудад санал болгож байна.

✔ Уур амьсгалын асуудлыг сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдтэй нэгтгэх
✔ Сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг цаг уурын үйл ажиллагаатай нэгтгэх
✔ Дэлхийн амлалт дээр тулгуурлаж бусад хөтөлбөрүүддээ тусгах эмзэг байдлыг бууруулах
✔ Олон нийтэд чиглэсэн арга барилыг боловсруулах
✔ Сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэлзүйн дэмжлэгийн томоохон санхүүжилтийн зөрүүг арилгах

ДЭМБ-ын гишүүн орнуудын хувьд сэтгэцийн эрүүл мэнд нэн тэргүүнд тавих асуудал. Бид цаг уурын аюул заналхийллээс хүмүүсийн бие махбодийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалахын тулд улс орнуудтай нягт хамтран ажиллаж байна

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудалд хэн хамгийн өртөмтгий байна вэ? 

Нийгэм, эдийн засгийн байдал, соёл, хүйс, арьсны өнгө, ажил эрхлэлт, боловсрол зэрэг нийгэм, байгаль орчны хүчин зүйлээс шалтгаалж гадуурхагдсан хүмүүс уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сэтгэл зүйн асуудалд өртөж байна гэжээ. Тухайлбал нутгийн уугуул иргэд, хүүхдүүд, ахмад настан, эмэгтэйчүүд, нийгэм эдийн засгийн доогуур түвшинтэй хүмүүс, гадаа талбайд ажилладаг ажилчид, арьс өнгөөр ялгаварлагдсан хүмүүс, цагаачид зэрэг хүмүүс байна. 

Сэтгэл зүйн эрүүл мэндэд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг сүүлийн жилүүдэд илүү анхаарах болов.

2007 оноос хойш Уур амьсгалын өөрчлөлт, эрүүл мэндийн талаарх хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээ 78%-иар, уур амьсгал, эрүүл мэндийн асуудлаарх эрдэм шинжилгээний ном зохиол гурав дахин өссөн байна. 

Мөн дэлхийн температурын өсөлт нь хүний эрүүл маш ихээр заналхийлж байгааг олон нийт болон эрдэм шинжилгээний байгууллагууд хүлээн зөвшөөрөх нь нэмэгдсээр байна. Гэсэн хэдий ч үмүүс бие махбодийн эрүүл мэндтэй харьцуулахад сэтгэцийн эрүүл мэндийг ерөнхийд нь үл тоомсорлосон хандлага нь одоо ч хэвээр  байна. 

2000 оноос хойш уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой цаг агаарын гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж байгааг нотлох баримтаар сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлт 46 хувиар өссөн байгаа нь  анхаарал хандуулахгүй байхын аргагүй нөхцөлд хүржээ.

Уур амьсгалын өөрчлөлт нь нийгмийн тэгш бус байдлыг улам бүр нэмэгдүүлж, эрүүл мэндийн "аюул заналхийлэгч" болж байгааг судлаач МакМайкл тэмдэглэжээ. Иймд цаг уурын өөрчлөлт ба сэтгэцийн эрүүл мэндийн хоорондын хамаарлын талаарх судалгааг нэмэгдүүлж, бодлогын хүрээнд үргэлжлүүлэн судлах, энэ талаар олон нийтэд мэдээлэх шаардлагатай.


Эх сурвалж: ДЭМБ

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.