Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран Уур амьсгалын өөрчлөлт” гэрэл зургийн үзэсгэлэнг Дархан-Уул аймагт 10 хоногийн хугацаатай гаргаж байна. 

Уг үзэсгэлэнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны гишүүн болон чөлөөт гэрэл зурагчдын 50 бүтээлийг дэлгэжээ.

Үзэсгэлэн тус аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд энэ сарын 9-нөөс 18-ныг хүртэл үргэлжлэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлт эдийн засагт хэрхэн сөргөөр нөлөөлж байгаа, хөрс бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдэл давтагдах зэрэ үзэгдлийг хөндсөн байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар нь байгаль, цаг агаараас ихээхэн хараат эдийн засгийн салбаруудад үзүүлэх эрсдэл, дарамтыг улам нэмэгдүүлж, хөрс, бэлчээр доройтон цөлжих, ой мод түймэр, хортон шавжид өртөх, байгаль, цаг агаарын аюултай үзэгдлийн давтамж, эрчим, хамрах газар нутгийн хэмжээ нэмэгдэхэд шууд нөлөөлж байгаа билээ.