Уур амьсгалын хямрал 20 сая хүнийг гэр орноо орхин явахад хүргэжээ

Peak.mn
12 сарын 02, 2019

НЬЮ-ЙОРК. /CNN/. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт үзэгдэлд өртсөний улмаас сүүлийн арван жилийн хугацаанд 20 сая орчим хүн гэр орноо орхин явахад хүрчээ.


Үер, хар салхи, хээрийн түймрийн улмаас дотооддоо шилжилт хөдөлгөөн хийх магадлал галт уулын дэлбэрэлт, газар хөдлөлт зэрэг гамшгийн улмаас шилжилт хөдөлгөөн хийх магадлалаас 7 дахин их байгаа тухай “Oxfam” байгууллагын нийтэлсэн илтгэлд дурджээ. Түүнчлэн бага болон бага дунд орлоготой Энэтхэг зэрэг улсуудын уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртсөний улмаас иргэдийн дотоодын шилжилт хөдөлгөөн хийх магадлалыг Испани, АНУ зэрэг өндөр орлоготой улсуудтай харьцуулахад 4 дахин их байгааг илтгэлд цохон дурджээ. 



Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшигт өртсөн буурай орнуудад зориулсан нөхөн сэргээх хөтөлбөрийг санхүүжүүлэхэд илүү хүчин чармайлт тавихыг “Oxfam” байгууллага олон улсын хамтын нийгэмлэгт уриалсан байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.