Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын бага хурал эхэллээ

Б.Баясгалан
12 сарын 03, 2018

Өнгөрсөн ням гарагт Польшийн Катовице хотноо НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаархи 24 дүгээр бага хурал эхлэв. Дэлхийн 190 гаруй улс орон болон нутаг дэвсгэрийн төлөөлөгчид дэлхийн дулаарлын асуудалд гол анхаарлаа хандуулах юм.

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хүчин чармайлт гаргах хийгээд аж үйлдвэржсэн орнууд хөгжиж буй орнуудад санхүү, техник технологийн тусламж үзүүлэх талаар хэлэлцэх ажээ.

Хоёр долоо хоногийн турш үргэлжлэх хурлыг Польшийн Байгаль орчны асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Михал Куртыка даргалан явуулна.

Даваа гарагт болох хурал дээр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш тэргүүтэй хуралд оролцогч орнуудын төр засгийн тэргүүнүүд үг хэлэх ажээ. 12 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжлэх уулзалт болон арга хэмжээнүүдэд улс төр, шинжлэх ухаан, бизнес болон хувийн хэвшлийн салбарын 20 мянга орчим төлөөлөгч оролцох юм.


Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

 /Xinhua/ 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.