Монголын Тогтвортой Хөгжлийн Гүүр ТББ-аас Европын холбооны Switch-Asia хөтөлбөрийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Монгол улс дахь хуванцар хог хаягдлын дахин боловсруулалтын тогтвортой байдлыг хангах” төслийн хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн зохион байгуулж буй "Уур амьсгалын өөрчлөлт ба Хүүхэд, залуучууд"-ын оролцоо олон улсын чуулганд бүртгэж байна. 


Оролцогчдод тавигдах шалгуур:
1. Хөтөлбөрт хамрагдах үедээ 15 – 18 насны байх,

2. Байгаль орчны чиглэлээр хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэлтэй

3. Өөрийгөө хөгжүүлж, шинийг сурч мэдэх, өөрийнхөө туршлагыг бусаддаа хуваалцах хүсэл эрмэлзэлтэй байх,

4. Чуулганы үеэр ажлаа зохицуулах боломжтой байх,

5. Оролцох зорилго, суралцах төлөвлөгөө нь тодорхой, үр дүнд хүрэхүйц байвал давуу болно.

Хуваарь:
2022 оны 8-р сарын 9-ныг хүртэл: Бүртгэл хийнэ.
2022 оны 8-р сарын 10-ны өдөр: Оролцогчдыг шалгаруулж мэдээллэнэ.
2022 оны 8-р сарын 23-ны 09:00 цагаас 8-р сарын 24-ний 16:30 цаг хүртэл: Чуулган зохион байгуулагдана.

Байршил: Чингисийн хүрээ цогцолбор

Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД ДАРНА УУ.